Back to all posts
БНХАУ-ын Их Сургуулийн Элсэлтийн Шинэчилсэн Журам: CSCA Шалгалт ба Элсэгчдэд Өгөх Нэгдсэн Зөвлөмж
Scholar StoryChina, AdmissionDecember 29, 20255 min read

БНХАУ-ын Их Сургуулийн Элсэлтийн Шинэчилсэн Журам: CSCA Шалгалт ба Элсэгчдэд Өгөх Нэгдсэн Зөвлөмж

Энэхүү нийтлэлээр бид CSCA шалгалтын бүтэц, хэлний болон бэлтгэл ангийн ялгаа, мөн мэргэжлийн чиглэл тус бүрээс шалтгаалан өгөх шалгалтын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлая.

C

Mentor

Core-Tech Mentor

Updated December 30, 2025

ChinaAdmission

БНХАУ-ын Боловсролын Яам болон Хятадын Тэтгэлгийн Зөвлөл (CSC)-өөс олон улсын оюутнуудад зориулсан CSCA (China Standards of International Education) буюу бидний нэрлэж заншсанаар Хятадын их, дээд сургуулиуд ЭЕШ-ийг албан ёсоор нэвтрүүлж, мөрдүүлж эхлээд байна. Энэхүү журам нь 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CGS) болон топ их сургуулиудын (Бээжингийн их сургууль, Чинхуа, Фудан зэрэг) элсэлтийн заавал биелүүлэх үндсэн шалгуур болж байгаагаараа онцлог юм.


1. "Хэлний курс" ба "Их сургуулийн бэлтгэл"-ийн ялгаа

Элсэгчдийн дунд " Хэлний Бэлтгэл" гэдэг ойлголтыг ерөнхийлөн хэрэглэдэг нь маш том алдаа юм. Та ирээдүйгээ зөв төлөвлөхийн тулд дараах хоёр ялгааг заавал мэдэх шаардлагатай:

  1. Хэлний курс (Non-degree Language Program): Энэ нь зөвхөн хятад хэлний өдөр тутмын хэрэглээг сайжруулахад чиглэсэн сургалт юм. Үүнийг төгссөнөөр танд их сургуулийн үндсэн ангид элсэх эрх шууд үүсэхгүй бөгөөд та дахин CSCA эсвэл тухайн сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх шаардлагатай болно.
  2. Их сургуулийн бэлтгэл (Pre-University / Foundation / Yuke): Энэ нь БНХАУ-ын Боловсролын яамнаас тусгайлан итгэмжлэгдсэн 17 их сургууль дээр хэрэгждэг академик хөтөлбөр юм. Энд сурагчид зөвхөн хэл сурахаас гадна сонгосон мэргэжлийн дагуу Математик, Физик, Хими эсвэл Түүх, Нийгмийн ухааны хичээлүүдийг хятад хэл дээр гүнзгийрүүлэн судалдаг. Жилийн эцэст нэгдсэн шалгалт өгч, тухайн оноогоороо их сургуулиудад хуваарилагддаг систем юм.

Зургийн эх сурвалж: Core-Tech

2. CSCA Шалгалтын бүтэц ба Мэргэжлийн ангилал

CSCA шалгалт нь сурагчдыг зөвхөн хэлний мэдлэгээр бус, академик чадвараар нь эрэмбэлэх зорилготой. Шалгалт нь сонгосон мэргэжлээс хамааран Байгалийн ухаан болон Хүмүүнлэгийн ухаан гэсэн хоёр үндсэн ангид хуваагдана.

А. Шалгалтын ерөнхий бүтэц:

Бүх оролцогч мэргэжил харгалзахгүйгээр дараах суурь шалгалтыг өгнө:

  1. Хятад хэлний чадамж: HSK-аас ялгаатай нь энд академик уншлага, бичгийн чадвар, сонсох чадварыг өндөр түвшинд шалгана.
  2. Математик: Бүх элсэгчид математикийн шалгалт өгөх боловч инженер, байгалийн ухааны чиглэлийн оюутнуудын даалгавар нь хүмүүнлэгийн чиглэлийнхээс илүү гүнзгийрүүлсэн түвшинд ирдэг.

Б. Мэргэжлийн чиглэлээс хамаарсан нэмэлт шалгалтууд:

Энэ хэсэгт элсэгчид хамгийн их эргэлздэг. Таны сонгосон мэргэжлээс хамаарч дараах хичээлүүдээр нэмэлт шалгалт авна:

  1. Инженер, Анагаах, Байгалийн ухааны чиглэл (Science & Engineering): Энэ чиглэлээр суралцагчид Математикаас гадна Физик болон Химийн нэгдсэн шалгалтыг өгнө. Даалгаврын агуулга нь ахлах сургуулийн гүнзгийрүүлсэн түвшин болон их сургуулийн нэгдүгээр курсийн ерөнхий физик, химийн мэдлэгийг хамарна.
  2. Хүмүүнлэг, Нийгэм, Эдийн засаг, Урлагийн чиглэл (Liberal Arts, Business & Social Sciences): Энэ чиглэлийн оюутнууд Физик, Химийн оронд Түүх (History) болон Нийгмийн ухаан/Газарзүй (Social Sciences)-н шалгалтыг өгнө. Энд Хятадын соёл, түүхийн ерөнхий мэдлэг болон логик сэтгэлгээний асуултууд багтдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

3. Шалгалт авах хэлбэр ба Техникийн шаардлага

CSCA шалгалтыг цахимаар (Home-based online exam) мөн биетээр зохион байгуулдаг. Цахимаар авахад "Хоёр камерын хяналтын систем"-ийг ашигладаг.

  1. Үндсэн камер: Компьютерын камер таны царайг хянана.
  2. Хоёрдогч камер: Таны гар утас эсвэл таблетын камерыг ашиглан таны ажлын ширээ, гарыг хажуу талаас нь бүрэн хянана. Энэ нь шалгалтын үеэр хуулах боломжийг бүрэн хаадаг тул зөвхөн өөрийн мэдлэгт найдах шаардлагатай.

4. Амжилттай элсэх стратеги: Төлөвлөгөө А ба Б

Шалгуур өндөрсөж байна гэдэг нь боломж хаагдсан гэсэн үг биш, харин бэлтгэлгүй сурагчид шигшигдэнэ гэсэн үг юм.

Төлөвлөгөө А: Шууд элсэлт (Direct Entry) Хэрэв та Монголд ЕБС-аа "Онц" дүнтэй төгсөж байгаа бөгөөд Математик, Физик (эсвэл Түүх, Нийгэм)-ийн мэдлэг сайтай бол 12-р сар эсвэл 3-р сард зохион байгуулагддаг CSCA шалгалтад шууд бүртгүүлэн орж болно. Өндөр оноо авсан тохиолдолд бэлтгэл жилд суралцахгүйгээр шууд 1-р курсээсээ тэтгэлэгтэй суралцах боломжтой.

Төлөвлөгөө Б: Бэлтгэл жилээр дамжих (Pre-University Route) Энэ бол хамгийн найдвартай арга юм. Та Хятадын Засгийн газрын тэтгэлгийн "Type A" төрөлд "Pre-University" сонголтоор өргөдөл гаргана. HSK 3-4 оноотой байхад бэлтгэлд тэнцэх магадлалтай.

  1. Анхааруулга: Бэлтгэл ангид очиход таныг хятад хэл сурахыг хүлээхгүй, харин хятад хэл дээр Математик, Физик (эсвэл Түүх)-ийн хичээлийг шууд зааж эхэлнэ. Тиймээс Монголд байхдаа эдгээр суурь хичээлүүдээ монгол хэл дээрээ маш сайн бататгаж очих хэрэгтэй.

5. CSCA-д хэрхэн бүртгүүлэх бэ?

  1. Албан Ёсны Порталд Нэвтрэх: CSCA-ийн албан ёсны сайтаар орно. (csca.cn)
  2. Бүртгэл Үүсгэх: Паспорт болон имэйлээр бүртгүүлнэ.
  3. Профайл Бөглөх: Хувийн мэдээлэлээ (нэр, иргэний үнэмлэхийн дугаар, төрсөн өдөр) алдаагүй оруулна. Зөрүү гарвал бүртгэл хүчингүй болно.
  4. Шалгалтаа Сонгох: Сонирхсон мэргэжил, шалгалтын хэл, шаардлагатай хичээлүүдийг сонгоно. Математик заавал, бусад нь мэргэжлээсээ хамаарч (Хятад хэл, Физик/Хими) бүртгүүлнэ.
  5. Шалгалтын Хэлбэр ба Өдөр Сонгох: Байршлаас хамаарч онлайн болон цаасан хэлбэртэй сонголтуудын аль нэгийг сонгон, боломжит өдрөө товлоно.
  6. Төлбөр Төлөх: VISA, Mastercard, UnionPay-гаар онлайн төлбөр хийж бүртгэлээ баталгаажуулна. Нэг шалгалтын үнэ 450 юань буюу 228,000 ₮, хоёр шалгалт болон түүнээс дээшээ 700 юань буюу 355,000 ₮ болдог.


Дүгнэлт

БНХАУ-ын боловсролын систем дэлхийн жишигт нийцэж, элсэлтийн босго өндөрсөж байна. Та Core Tech платформыг ашиглан өөрийн сонирхсон сургуулийн CSCA шалгалтын босго оноо болон шалгалтын жишиг материалуудтай танилцах боломжтой.

Эх сурвалж: www.csca.cn, China Scholarship Council

Topics Covered

Save these themes to revisit with your Core-Tech mentor.

#China#Admission

Was this guide helpful?

Signal to us which guides deserve deeper dives.

3 learners found this helpful

Community Q&A

Questions from fellow applicants

Ask a question

Keep exploring

Recommended next reads

View library

Core-Tech briefings

Get scholarship and internship alerts

Subscribe for Core-Tech weekly rundowns across scholarships, educational guides, internships, and volunteering opportunities. One actionable digest every Friday.

No spam—just curated Core-Tech alerts.